Дэлхийн банкны Захирлуудын зөвлөлийн айлчлал

Төлөөлөгчид айлчлалын үеэр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, төр засгийн бодлого, Дэлхийн банкны бүлгийн Монгол Улсад явуулж буй үйл ажиллагаа, тэр дундаа төр засгийн албан хүмүүстэй уулзах, Дэлхийн банкны санхүүжилттэй хэрэгжүүлж буй томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн үйл ажиллагаатай танилцав.

Айлчлалын үеэр “Улаанбаатар Цэвэр Агаар Төсөл”-ийн гэр хорооллын 9 цэцэрлэгүүдийн дулаан алдагдлыг бууруулах, засвар шинэчлэлийн ажлын хүрээнд хийгдсэн Чингэлтэй дүүргийн 102 дугаар цэцэрлэгийн барилгын засвар шинэчлэлийн ажил, Сонгино хайрхан дүүргийн 11 дүгээр хороонд хэрэгжүүлсэн 29 айл өрхийн “Шөнийн дулаан хуримтлуур”-ын туршилтын төсөл болон “Дулаалга аян”-ы ажлын явц үр дүнтэй тус тус танилцлаа.