Үнийн санал авах урилга

“Улаанбаатар хотын цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төсөл” (УБЦАНСТ) нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос “Төслийн шалгуур хангасан айл өрхөд олон тарифт тоолуур, щит ханган нийлүүлж, суурилуулах, газардуулга хийх, AFD3-01” (цаашид Ажил гэх)–ыг гүйцэтгэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Тендерт оролцогч тухайн ажилд шаардлагатай дараах тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай. Үүнд:
Монгол улсад ашиглахыг зөвшөөрсөн загварын цахилгааны тоолуур худалдах, суурилуулах, засварлах тусгай зөвшөөрөл /Стандарт хэмжил зүйн газраас олгосон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ/
4-15 кВ-ын цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт, тохируулга, дагалдах ажил үйлчилгээний тусгай зөвшөөрөл
Үнийн саналын хамт дараах материалыг хавсаргаж ирүүлнэ. Үүнд:
Сүүлийн 3 жил /Гурав/ -ийн санхүүгийн тайлан
Сүүлийн 3 жил (2018,2019,2020)-ийн туршлагын мэдээлэл, гэрээгээр гүйцэтгэсэн ажлын гэрээний хуулбар;
Тухайн ажил үйлчилгээг үзүүлэх хангалттай нөөц (хүн хүч, машин механизм, тоног төхөөрөмж)-тэй гэдгийг харуулсан мэдээлэл ирүүлэх

Улсын бүртгэлийн гэрчилгээ
Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ
НӨАТ төлөгчийн гэрчилгээ

Сүүлийн 3 жилийн хугацаанд тендерт оролцогчийн оролцсон аливаа шүүхийн зарга, маргааны талаарх мэдээлэл

Сүүлийн 3 жилийн борлуулалтын орлогын дундаж нь 300.000.000 (Гурван зуун сая)төгрөг байна.
Сонирхсон тендерт оролцогч техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг ubcap_en.mn веб хуудас болон Төсөл хэрэгжүүлэгч нэгжид хүсэлт гарган авна уу. Тендерийн материал татан авах бол энд дарна уу.
Үнийн саналыг 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 15:00 цагаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 хороо, Энхтайваны өргөн чөлөө-50, АЗМОН төвийн 6 дугаар давхар 602 тоот өрөө, Төсөл хэрэгжүүлэх нэгжид ирүүлнэ үү.
Хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 1 хороо,

Энхтайваны өргөн чөлөө-50,

АЗМОН төвийн 6 дугаар давхар 602 тоот өрөө

Холбоо барих утас: 312194